БУЛГУР, БЯСЛАГ, ЛУУВАНТАЙ САЛАТ

Булгур, бяслаг, луувантай салат

Цоо шинэ салат туршиж үзмээр байна уу? Нэгэн хэвийн нийслэл, чинжүүтэй салатнаас залхаж байна уу? Тэгвэл гэрийн эзэгтэй та баярын ширээгээ өөр нэгэн гайхалтай амттай, эрүүл салатаар ширээгээ чимээрэй.

Булгур, бяслаг, луувантай салат

Орц
1 цайны аяга булгур
1.25 цайны аяга буцалж буй ус
давс хар перец, амтлах хэмжээгээр
2 цайны аяга үрж жижиглэсэн лууван
1/4 аяга үрж жижиглэсэн ногоон сонгино
1/4 аяга яншуй
1/4 аяга цагаан гаа
1/4 аяга жижиглэсэн бүйлс
1/3 аяга сыр
Чидун жимсний тос 1.5 халбага
6 хоолны халбага нимбэгний шүүс
1/4 халбага кориандр
тал аяга нарийн хэрчсэн чинжүү

1. Буцалж буй усан дээрээ булгур будаагаа хийж 15-20 минут чанаж агшаана.

2. Хоолны халбагаар, нимбэгний шүүс, луувангийн үр, кориандр, хар перец, давс, чинжүүгээ холино. Агшаасан будаан дээрээ хольцоо нэмнэ

3. Лууван, ногоон сонгино, яншуй, цагаан гаа, бяслагаа нэмнэ. Бүгдийг сайтар хольж, майонез, соус, давс, перец зэргээ өөртөө хүссэнээр тааруулаад л салат маань бэлэн болно