ҮХРИЙН ШАРСАН МАХТАЙ КИНОА БУДАА
Үхрийн шарсан махтай киноа будаа 
ПОРЦ- 4 Бэлдэх хугацаа- 25 МИНУТ
“Киноа будаанд дуртай хүн болгонд зориулж байна!”
1 порцонд:
• Илчлэг – 394 ккал.
• Уураг – 36.4 гр.
• Нүүрс ус – 28.1 гр
• Өөх тос – 15.7 гр
Орц:
• Киноа – 100 г
• Өөхгүй цул мах – 600 г
• Өргөст хэмх – 200 г
• Амтат чинжүү – 400 г
• Сармис – 2-3ш
• Сонгино – 1 ш
• Оливын тос – 40 мл
• Давс, хар перец амталгаагаар
• Дуртай ногоо (ногоон сонгино, яншуй, гоньд г.м)
1. Махыг нимгэн жижиг хэсэг болгон хэрчинэ. Махаа буталсан сармис, бага зэрэг оливын тос, давс, хар перецтэй холино.
2. Киноаг бага гал дээр 12-15 минутын турш зөөлөн болтол чанана.
3. Сонгино хагас цагариг болгон хэрчинэ. Өргөст хэмхийг хальс, үрнээс нь цэвэрлээд нимгэн урт тууз болгон хэрчинэ. Амтат чинжүүг жижиг шоо болгон жижиглэнэ.
4. Тосыг сайтар халаасан хайруулын тавганд хийж, махыг 1 минутын турш хуурна.
5. Шарсан махан дээрээ сонгино нэмж 30 секундын турш шарна.
6. Жижиглэсэн өргөст хэмхээ зөөлөн болтол 30 секундын турш болгоно.
7. Чинжүүгээ нэмж мөн 30 секунд хуурна.
8. Бэлэн болсон киноа будаагаа нэмээд бүгдийг сайтар холино. Аяглахдаа дуртай ногоогоор чимэглээрэй.
Cайхан хооллоорой