ҮХРИЙН ШАРСАН МАХТАЙ КИНОА БУДАА

                  Үхрийн шарсан махтай киноа будаа⁠                                                                                                                                                                       

ПОРЦ- 4 Бэлдэх хугацаа- 25 МИНУТ ⁠
“Киноа будаанд дуртай хүн болгонд зориулж байна!” ⁠
1 порцонд:⁠
• Илчлэг – 394 ккал. ⁠
• Уураг – 36.4 гр.⁠
• Нүүрс ус – 28.1 гр⁠
• Өөх тос – 15.7 гр⁠
Орц:⁠
• Киноа – 100 г ⁠
• Өөхгүй цул мах – 600 г⁠
• Өргөст хэмх – 200 г ⁠
• Амтат чинжүү – 400 г⁠
• Сармис – 2-3ш ⁠
• Сонгино – 1 ш ⁠
• Оливын тос – 40 мл ⁠
• Давс, хар перец амталгаагаар ⁠
• Дуртай ногоо (ногоон сонгино, яншуй, гоньд г.м) ⁠
1. Махыг нимгэн жижиг хэсэг болгон хэрчинэ. Махаа буталсан сармис, бага зэрэг оливын тос, давс, хар перецтэй холино.⁠
2. Киноаг бага гал дээр 12-15 минутын турш зөөлөн болтол чанана. ⁠
3. Сонгино хагас цагариг болгон хэрчинэ. Өргөст хэмхийг хальс, үрнээс нь цэвэрлээд нимгэн урт тууз болгон хэрчинэ. Амтат чинжүүг жижиг шоо болгон жижиглэнэ.⁠
4. Тосыг сайтар халаасан хайруулын тавганд хийж, махыг 1 минутын турш хуурна. ⁠
5. Шарсан махан дээрээ сонгино нэмж 30 секундын турш шарна.⁠
6. Жижиглэсэн өргөст хэмхээ зөөлөн болтол 30 секундын турш болгоно.⁠
7. Чинжүүгээ нэмж мөн 30 секунд хуурна.⁠
8. Бэлэн болсон киноа будаагаа нэмээд бүгдийг сайтар холино. Аяглахдаа дуртай ногоогоор чимэглээрэй.⁠
Cайхан хооллоорой⁠